Monday, February 3, 2014

Жилийн ой, насны ой хоёр


     1970 онд  Архангай аймгийн нэг малчин өвгөн албаны нэг хүнийг элдэв юм асуугаад байхаар нь сонин гэвэл үхсэн оросын зуун жил , үгүйрч хоосорсны арван жил гээд мань мэт нь ядарсан дээрээ ядарч, зовсон дээрээ зовж байна гэсэн гэдэг. Үхсэн оросын зуун жил гэдэг нь Лениний мэндэлсний зуун  жилийн ой, үгүйрч хоосорсны арван жил гэдэг нь нэгдэлжих хөдөлгөөн ялсны  арван жилийн ой юм.
     Нэгэнт нас барсан хүн, эсвэл юм үзэгдлийн тэмдэглэлт ойг  насны ой гэхгүй, жилийн ой гэдэг нь эндээс харагдаж байна. Гэтэл амьд мэнд байгаа ахмад буурлын насны ойг тэмдэглэхдээ  жилийн ой гэх нь муу ёрлосон хэрэг  болно. Иймд насны ой, жилийн ой хоёрыг  ялгаж хэрэглэх нь  зайлшгүй юм.  

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Bluehost