Monday, October 3, 2016

доктор, профессор Ч.Жачин

Утга зохиол судлаач доктор, профессор Ч.Жачин

Monday, September 1, 2014

2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлт

2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг доктор, профессор Ч.Жачин нээв.

Monday, March 31, 2014

Ууланд явах урамтай



Ууланд явахад бие, сэтгэл чармайна.
Уншиж судлахад ухаан бодол чармайна.

Хотын утаа, ханиад шуухинаа гэж дэмий ярихын оронд хажууд налайж байгаа Хан ууландаа долоо хоногт нэг удаа ч болов аялан явж чээжнийхээ утааг “хөөлж” байвал нэн тустайг өгүүлсэн юун.

Monday, February 3, 2014

Жилийн ой, насны ой хоёр


     1970 онд  Архангай аймгийн нэг малчин өвгөн албаны нэг хүнийг элдэв юм асуугаад байхаар нь сонин гэвэл үхсэн оросын зуун жил , үгүйрч хоосорсны арван жил гээд мань мэт нь ядарсан дээрээ ядарч, зовсон дээрээ зовж байна гэсэн гэдэг. Үхсэн оросын зуун жил гэдэг нь Лениний мэндэлсний зуун  жилийн ой, үгүйрч хоосорсны арван жил гэдэг нь нэгдэлжих хөдөлгөөн ялсны  арван жилийн ой юм.
     Нэгэнт нас барсан хүн, эсвэл юм үзэгдлийн тэмдэглэлт ойг  насны ой гэхгүй, жилийн ой гэдэг нь эндээс харагдаж байна. Гэтэл амьд мэнд байгаа ахмад буурлын насны ойг тэмдэглэхдээ  жилийн ой гэх нь муу ёрлосон хэрэг  болно. Иймд насны ой, жилийн ой хоёрыг  ялгаж хэрэглэх нь  зайлшгүй юм.  

Thursday, January 23, 2014

Зарлал

Би блог дээрээ  Уран зохиолын боловсрол гэсэн цэс нээж байна. Энэ цэсэнд зохиолд утга-уран сайхны задлал хийсэн жишээ болон зохиолчдын гэрэл зураг тавьж багш нартай хамтран ажиллана.

Monday, December 16, 2013

Шинэ ном


Monday, December 9, 2013

Хүн нь бүл, хүн бус нь нөөц



human resource” гэсэн англи үгийг “Хүний нөөц” гэж орчуулан хэрэглээд хэдэн жил болов. Бас махны нөөц бэлтгэдэг болсоор цөөнгүй жил өнгөрөв. Ийм болохоор “хүний нөөц”, “махны нөөц” хэмээх хоёр үг нөөцлөх гэсэн нэг утгаараа монгол үгийн санд өөрийн байр сууриа хэдийнээ эзлээд авчээ.
Гэтэл хүн, мах хоёрыг адилхан нөөцлөөд байж боломгүй санагдах юм.
Мах, сүү, гурил, будаа, ногоо цагаа, өвс гээд аль л хэрэгтэй бүхнээ хүн, амьтан хожим хэрэглэхийн тул хурааж нөөцөлдөг билээ. (Нөөцөлсөн махыг үүц гэнэ. Нөөцөлсөн өвсийг хөеө гэнэ.)
Харин амьтай голтой хүнийг хэн нэгэн хожим хэрэглэхээр ийнхүү нөөцлөх боломжгүй. Учир нь хүн гэдэг наад зах нь амьд амьтан биз дээ. Ийм болохоор “хүний нөөц” хэмээн ярьж бичих нь туйлын оновчгүй бөгөөд ёс бус байна. Нэг үгээр хэлбэл, “Боловсон хүчин” гэдэг үгийг халж “хүний нөөц” гэдэг үг авсан нь үнэндээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болжээ. human resource” гэдэг англи үгийг “хүн бүл” хэмээн орчуулан хэрэглэхэд ядаж наад зах нь утга нь оновчтой болох мэт. Өөр оновчтой үг байхыг үгүйсгэхгүй.
Монголчууд нэг айл гэрийн бүх хүнийг “ам бүл”, “гэр бүл” гэдэг бол ажил хийх чадвартайгий нь “хүн бүл” гэдэг. Тэгээд ч “Хүн бүлтэй” , “Хүн  бүлгүй” гэх зэргээр ярилцаж ойлголцдог билээ. Ийм болохоор аль нэг байгууллагад ажиллаж байгаа бүх хүн тэр байгууллагын “Хүн бүл” болно. Үүнээс үндэслэн ямар нэг байгууллагад ажиллаж байгаа болон ажиллах хүмүүсийг “хүн бүл” хэмээн нэрлэх бүрэн боломжтой тул “хүний нөөц” гэдэг нэр томьёог “хүн бүл” гэдэг үгээр сольё гэсэн санал дэвшүүлж байна.  
Ч.Жачин

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Bluehost